Гал түймрийн аюулаас эсэн мэнд гарсан иргэн, ОБ-ын алба хаагчдад талархал илэрхийлжээ

Гал түймрийн аюулаас эсэн мэнд гарсан иргэн, ОБ-ын алба хаагчдад талархал илэрхийлжээ

Энэ сарын 09-ний өдөр орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлагаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн ахмад Д.Одхүү захирагчтай гуравдугаар салаа үүрэг гүйцэтгэсэн байна.

Энэ үеэр гал түймрийн улмаас угаартаж, ухаан алдсан иргэнд яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ.

Тэгвэл тус гал түймрийн аюулаас эсэн мэнд гарсан иргэн Б.Энхбайгаль, ахмад Д.Одхүү захирагчтай гуравдугаар салааны хамт олонд Талархал илэрхийллээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар