Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг, ... хотхоны урд Хэрлэн голд таван хүүхэд орж, хоёр нь живсэн тухай дуудлага 2022 оны долдугаар сарын 21-ны өдрийн 09:29 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 11:53 цагт осолдсон газраас зүүн зүгт 5 км-т усны мандал дээр байсан 16 настай, эрэгтэйн цогцсыг, осолдсон газраас зүүн зүгт 15 км-т усны мандал дээр байсан 14 настай, эрэгтэйн цогцсыг 20:45 цагт олж гарган Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.