Дуу, цахилгаантай аадар бороо орох тул үер, усны аюулаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

Дуу, цахилгаантай аадар бороо орох тул үер, усны аюулаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

Өнөө шөнө төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦУОШГ