Өнөөдрөөс “Хоум плаза“ төвийн хойд талын буцаж эргэх замыг сарын хугацаанд хаана

Өнөөдрөөс “Хоум плаза“ төвийн хойд талын буцаж эргэх замыг сарын хугацаанд хаана

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Хоум плаза төвийн хойд талын буцаж эргэх замыг өнөөдрөөс эхлэн түр хугацаанд хаахаар болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Олимпын гүүрний бүтээн байгуулалттай холбогдуулан замыг шинэчилж, асфальтан хучилт тавихаар болжээ. Өнөөдөр буюу долдугаар сарын 20-ны 23.00 цагаас наймдугаар сарын 20-ны 06.00 цагийн хооронд буюу нэг сарын хугацаанд тус замыг хаах юм.

Иймд иргэд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж оролцоно уу.