Б.Дашпүрэв: Энэ долоо хоногт бүх түвшинд шатахууны асуудлыг хэвийн болгохоор ажиллаж байна

Б.Дашпүрэв: Энэ долоо хоногт бүх түвшинд шатахууны асуудлыг хэвийн болгохоор ажиллаж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээллээ хийлээ.

Тэрбээр, "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 1750, орон нутагт 500 тонн АИ92 шатахууныг түгээгээд байна. Улаанбаатар хотын шатахуун түгээх станцуудын 90 хувийг хэвийн ажиллуулж эхэлсэн. Нөөц багассантай холбогдолтой урт оочер үүсэж, хонон өнжин иргэд дараалалд зогссон. Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд компаниудад 24 цаг тасралтгүй ажиллах, бүх хошуугаараа шатахуунаа олгох үүрэг өгсөн. Өнөөдрийн байдлаар 48 вагон буюу 2880 тонн шатахууныг буулгахаар бэлдэж байна. Өнөөдрөөс 24 цаг тасралтгүй шатахуун түгээвэл нийслэл хот харьцангуй гайгүй болно. Мөн аймгийн төвүүд нийлүүлэлтийг зэрэгцүүлээд хийж байна. Үүний дараа алслагдсан сумууд руу ачилтыг хийнэ. Энэ 7 хоногт бүх түвшинд хэвийн болгохоор ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүд тодорхой хэмжээний гэмтэл гарч 1-2 хоног ачилт хийгдээгүй бөгөөд түүний дараа 2-3 хоног ачилт бага байсан. Мөн БНХАУ-аас авна гэж тохирсон бүтээгдэхүүн эхнээсээ ачигдсан. 20 вагон цистерн авто бензин Эрээн хот руу дөхөж явна. Онгоцны түлш 3,000 тонн бүтээгдэхүүнээс 2,000 тонныг Улаанбаатар хот руу татаж авч байгаа" гэв.

ВИДЕО: