Улаанбаатарт 29 градус дулаан байна

Улаанбаатарт 29 градус дулаан байна

Өнөөдөр\2022.07.19\нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, Их нууруудын хотгороор 20-25 градус, говь, талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.