Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жил, Дотоодын цэргийн 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 2022 оны долоодугаар сарын 19-нд 10:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болох ажээ.
Энэ үеэр
- Шүхэрчдийн үзүүлбэр
- Цагдаагийн тусгай тасгийн үзүүлбэр
- Гардан тулааны үзүүлбэр
- Нохой сургуулийн үзүүлбэр
- Урлагийн тоглолт болох ба үзэгчид үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой юм.