Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгож нэмэгдүүллээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгож нэмэгдүүллээ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнөөдөр /2026.08.17/ хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 26.3 хувиар нэмэгдүүлэн нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нэг цагт 5952.3 төгрөг, сард нэг сая төгрөг байхаар шинэчлэгдэж байна. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгаа бөгөөд 208 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчид болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын тэгш оролцоотой Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэн тогтоодог. Ингэхдээ:

  • Хүн амын амьжиргааны доод түвшин
  • Хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа
  • Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
  • Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
  • Инфляц зэрэг хүчин зүйлийг харгалзан үздэг байна.

Эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам