Цахим спортын олимп гэгддэг Esports World Cup 2026 тэмцээний Counter Strike-2 тоглоомын төрлийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө.
Нийт хоёр сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний хасагдах шатанд манай улсын "The MongolZ" баг Бразилын "Pain Gaming"-ийг 2:0 харьцаагаар хожиж шалгарлаа. Тус шатны тоглолтууд ирэх долоо хоногийн Лхагва гарагаас эхэлнэ. "Esports World Cup-2026" тэмцээнд түрүүлсэн баг 600 мянган ам.доллар, хоёрдугаар байрт шалгарсан баг 340 мянган ам.доллар, гуравдугаар байр эзэлсэн баг 190 мянган ам.доллар тус тус авах аж.