Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол 2026 оны наймдугаар сарын 19-нд 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдана.

Энэ удаагийн тохиролд 2026 оны долоодугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдах юм.Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзэх боломжтой.