Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо орж, хугацааны сүүлд зарим нутгаар СЭРҮҮСНЭ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо орж, хугацааны сүүлд зарим нутгаар СЭРҮҮСНЭ

Маргааш буюу энэ сарын 18-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд Алтайн салбар уулсаар, 19, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр могой өдөр

13 минутын өмнө