МХЕГ: Ард кино театрыг нураасан нь хууль зөрчиж байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа

МХЕГ: Ард кино театрыг нураасан нь хууль зөрчиж байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байгаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Ард кино театрын барилгыг зөвшөөрөлгүй нурааж байсан тул ажлыг зогсоосон талаар мэдэгдлээ. 

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, "Тухайн барилгыг буулгах албан ёсны зөвшөөрөл гараагүй. НМХГ-аас барилгын ашиглалт, эрүүл ахуйн дүгнэлтийг гаргасан. Энэ нь барилгыг буулгах зөвшөөрөл биш. Барилгын тухай хуулийг зөрчиж байна. Тиймээс барилгыг буулгах ажлыг ямар нэгэн шийдвэр гартал зогсоож, нурааж эхэлсэн барилга руу хүн орж гэмтэх эрсдэлтэй тул хашаа барина. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна" гэв.