СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг гудсаар хөвж явсан хоёр иргэн живж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг гудсаар хөвж явсан хоёр иргэн живж амиа алджээ

Энэ долоодугаар сарын 14-ны өдөр /2022.07.14/ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах Гачуурт тосгоны “Оросын гарам” гэдэг газар “Туул” голын усанд хийлдэг гудсаар хөвж явсан 2 хүн живсэн тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 39 км замыг туулан 07:22 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 07:39 цагт осолдсон газраас урд зүгт 12 км орчим зайд “Туул” голын салаанд хайргадаж тогтсон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С /38 настай, эрэгтэй/-ийн цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст,  18:11 цагт иргэн У /38 настай, эмэгтэй/-ийн цогцсыг осолдсон газраас 5 км орчим зайд голын усанд модонд тээглэж тогтсон байсныг олж, тус дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст тус тус шилжүүлэн өгсөн байна.