Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ

Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф мэндчилгээ дэвшүүлэв.

Уг мэндчилгээнд:

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Танд эрүүл энх, аз жаргал, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.