"Оройтсон бороо", "Хүмүүс ээ амьдрах сайхан", “Мартагдашгүй хайр”, "Үй зайгүй найз аа үгүйлж явъя нэгнийгээ" зэрэг дуунуудаараа ард түмний сэтгэлд хоногшсон. Монгол Улсын гавьяат жүжигчин нэрт дуучин Мягмарын Бямбажав өчигдөр /2022.07.13/ таалал төгсжээ.
Түүний гайхамшигт хоолой монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.