Улаанбаатар-Дархан чиглэлийн Баянчандмань төвөөр дайран өнгөрөх авто замын урсгалыг нээлээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн Баянчандмань төвөөр дайран өнгөрөх авто замын урсгалыг нээлээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажлыг хуваарийн дагуу хийж буй талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн сард тус замд ажиллахдаа  гүйцэтгэгч компаниудад II багцын эхний хэсгийн Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальтбетон хучилтын ажлыг долдугаар сарын 10 гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэл өгсөн. Үүний дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн авто  замын хоёр багц буюу Хар модот даваанаас Урьхан хүртэлх замын Баянчандмань төвөөр дайран өнгөрөх замын урсгалыг 2022.07.10-ны өдрийн 20:00 цагт нээсэн байна. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын явцыг багцлан танилцуулбал:

  • Нэг багц буюу баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилтээр хэрэгжиж буй автозамын барилгын ажил 94.13 хувьтай, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны барилгын ажил 57.77 хувьтай,
  • Хоёр багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэлх автозамын барилгын ажил АХБ-ны санхүүжилтийнх  42.23 хувь, ЕСБХБ-ынх 27.95 хувь, 
  • Гурав багц буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх авто замын АХБ-ны санхүүжилтийнх 95.93 хувьтай, ЕСБХБ-ынх 24.16 хувь,
  • Дөрөв багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх авто замын АХБ-ынх 23.65 хувь, ЕСБХБ-ынх 23.15 хувь,
  • Тав багц буюу  Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх авто зам АХБ-ынх 95.54 хувь, ЕСБХБ-ынх 41.06 хувийн гүйцэтгэлтэй, авто замын барилгын ажил хуваарийн дагуу явагдаж байна.