Даян аварга Н.Батсуурь: Өөрийнхөө бодож санасан зүйлийг хийсэн ч барилдааны явц болж өгсөнгүй

Даян аварга Н.Батсуурь: Өөрийнхөө бодож санасан зүйлийг хийсэн ч барилдааны явц болж өгсөнгүй

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангай арав даван түрүүлж, "Улсын аварга" болсон бол Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр ес давж “Улсын арслан” цолтон болсон. 

Харин Даян аварга Н.Батсуурь есын даваанд Улсын арслан Б.Орхонбаяраар өвдөг шороодсон юм. Тэрбээр уг барилдааныхаа талаар сэтгэгдлээ хуваалцахдаа "Залуу сайхан харцагууд хүчтэй бяртай байж аварга, арслан боллоо. Миний хувьд ч хүчийг үзэж сайхан барилдлаа. Олон сайхан залуу бөх цол авсанд баяртай байна. Өөрийнхөө бодож санасан зүйлийг хийсэн ч барилдааны явц болж өгсөнгүй. Залуу бөх арслан болсонд баяртай байна" гэлээ. 

ҮЗЭХ: