Баяр наадмын шагайн харвааны шөвөгт 8 багийн 64 харваач үлдээд байна

Баяр наадмын шагайн харвааны шөвөгт 8 багийн 64 харваач үлдээд байна

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харвааны шөвгийн тоглолт шагайн харвааны асарт болж байна.

Баяр наадмын хоёр дах өдөр шигшээ 8 багийн тоглолтоор эхэлж, шигшээ 64 харваач оролцож байна. Эхний тоглолтод Өвөрхангай аймгийн Г.Наранбат ахлагчтай “Гуа орд” болон Дорноговь аймгийн, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай “Номт дамшиг” баг учраа таарсан юм.

Шигшээ 8 багт Өвөрхангай, Дорноговь, Хэнтий аймгаас тус бүр 2 баг, Архангай аймгаас 1, нийт гурван аймгийн 6 баг үлдэн оролцож байна. Мөн “АПУ” ХК болон УБТЗ ХНН-ийн шигшээ баг оролцож байна.

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд УБТЗ ХНН-ийн Л.Болд ахлагчтай баг, “Зуут констрашн” компанийн Д.Баттөгс ахлагчтай Дундговь аймгийн “Идэр” баг, Ш.Очирбат ахлагчтай, Архангай аймгийн “Мөнх Эвсэг”, Т.Сонинбаяр ахлагчтай, Өмнөговь аймгийн, ”Их Эрхэт Говь” компанийн, А.Ариунболд ахлагчтай “Энх агруут трнас” ХХК-ийн Дорноговь аймгийн зэрэг 98 баг мэдүүлгээ өгөн бүртгүүлснээр 780 гаруй харваач оролцож, цэц, мэргэнээ сорьж байна.

Энэ удаагийн шагайн харвааны тэмцээнд АНУ, Швед, Австрали улсад суугаа монголчуудын баг эх орондоо ирэн оролцож буй сонирхолтой, өрсөлдөөнтэй, онцлог болж байна. Тухайлбал, АНУ-д суугаа монголчуудын баг, Б.Жавхлантөгсөөр ахлуулан оролцож байна.