Ш.Мөнгөнбаатар: Аав нь бурхан болж, түүхт ойгоороо гурвын даваанд тахим өглөө

Ш.Мөнгөнбаатар: Аав нь бурхан болж, түүхт ойгоороо гурвын даваанд тахим өглөө

Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Харин тус давааны барилдаан эхлэхээс өмнө Улсын харцага Ш.Мөнгөнбаатар аав нь бурхан болж, гэр бүлд нь уй гашуу тохиолдсон талаар мэдэгдлээ.

Тэрбээр "Аав минь 2022.07.11-ний орой бурханы орондоо дэвшсэн мэдээг сая авлаа. Хүний хайр гэж агуу юм аа. Миний барилдааныг бодоод, сэтгэлийг минь тайван байлгах гэсэндээ надаас нуусан гэр бүл, ах дүү нартаа мэхийн ёслоё. Түүхт ойгоороо сайхан залууд гурвын даваанд тахим өглөө. Шударга, сайхан наадсандаа сэтгэл тэнүүн байна аа. Аав минь ч бас тэнгэрээс хараад баяссан байхаа. Аав минь 100 жилийн ойгоо угтаад, 85 насандаа үр хүүхэд биднийгээ орхин, тэнгэрт дэвшлээ. Уулзаж чадаагүй ч дэндүү их ухааны тань үргэлжлэл байхийг хичээнэ ээ. Өдий хүртэл таньтайгаа хамт байсандаа эрх танхил, отгон хүү нь сэтгэл дүүрэн байна. Тэнгэрт хүрэх зам нь гэрэлтэй байг. Хайрт аавдаа мэхийн ёслоё! Ум сайн амгалан болтугай" хэмээжээ.