"Улаанбаатарын үдэш-2022" цэнгүүн өнөөдөр 22 цагаас Хүй долоон худагт болно

"Улаанбаатарын үдэш-2022" цэнгүүн өнөөдөр 22 цагаас Хүй долоон худагт болно

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүрээнд 22 арга хэмжээг төлөвлөж, соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрт урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн, музей зэрэг олон төрлийн арга хэмжээ багтсан.

Тэгвэл жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүнийг анх удаа Хүй долоон худагт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр /2022.07.12/ 22.00 цагаас эхэлнэ. Тус шоу өмнөх жилүүдэд Сүхбаатарын талбайд болдог байсан аж.