ФОТО: АНУ-ын Чикаго хотод суугаа Монголчууд үндэсний их баяр наадмаа ёслол,төгөлдөр тэмдэглэлээ

ФОТО: АНУ-ын Чикаго хотод суугаа Монголчууд үндэсний их баяр наадмаа ёслол,төгөлдөр тэмдэглэлээ

АНУ-ын Чикаго хот орчимд амьдарч буй монголчууд "Монгол Наадам-Чикаго 2022" үндэсний баяр наадмаа 2022 оны долдугаар сарын 10-ны өдөр өргөн дэлгэр зохион байгууллаа.
 
Баяр наадмын арга хэмжээг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг нээн наадамчин олонд мэндчилгээ дэвшүүллээ. Нээлтийн арга хэмжээг СТА Б.Мижиддорж найруулж, зохиолыг Радио, телевизийн тэргүүний ажилтан, сэтгүүлч Д.Адилзаяа болон найруулагч, нэвтрүүлэгч Ч.Энхтөр-Мэнд, инженер, техникчээр Х.Эрдэнэжаргал, Б.Цогтбаяр нар ажиллав.  
 
БӨХИЙН БАРИЛДААН
 
Наадмын хүчит бөхийн барилдаанд 64 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат, Самбо бөхийн ОУХМ, Ш.Энхжавхлан түрүүлж, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, сумын заан, чөлөөт бөхийн ОУХМ Б.Анхбаяр үзүүрлэв. 
 
 
ШАГАЙН ХАРВАА
 
Шагайн харваанд нийт 30 орчим харваач цэц мэргэнээ сорьсноос Монгол үндэсний шагайн харвааны багийн харваанд
  • Тэргүүн байрт Аймгийн мэргэн С.Чинзориг ахлагчтай "Хасаа" баг,
  • Дэд байранд Аймгийн мэргэн Ц.Цогтбаатар ахлагчтай "Чандмань" баг,
  • Гутгаар байрт Аймгийн мэргэн Н.Тогтуун ахлагчтай "Сүлд"багууд шалгарч наадамчин олноо баясгалаа.
Шагайн хувийн цуваа харваанд
  • Тэргүүн байрт Аймгийн дэд мэргэн Батцэнгэл,
  • Дэд байрт Аймгийн мэргэн Цэрэнтогтох,
  • Гутгаар байранд Аймгийн гоц мэргэн Эрдэнэбат нар шалгарлаа.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВАА
 
Үндэсний сурын харвааг энэ жил анх удаа зохион байгууллаа. Эрэгтэйчүүдээс сурын харваанд Н.Батбагана түрүүлж, хоёрдугаар байранд АНУ-ын иргэн Флойд, гутгаар байранд 3.Баттулга шалгарлаа. Эмэгтэйчүүдийн харваанд тэргүүн байранд Н.Оюун түрүүллээ.
 
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ”
 
Мөн баяр наадмын хүрээнд "Дээлтэй Монгол" арга хэмжээ болж, наадамчин олныг хамруулж, үндэсний дээл, хувцсаа ёслол төгөлдөр өмссөн иргэд болон холоос зорьж ирсэн Буриад зон олноос өргөмжлөн шалгаруулжээ. Монгол хувцастай шилдэг гэр бүлээр Ч.Нармандахын гэр бүл шалгарч, шилдэг хосоор Б.Ганпүрэвийн гэр, шилдэг загварын хувцас н.Туяагэрэл, Т.Буянтогтох охин Б.Мандуухай нарын хамтаар шалгарлаа.
 
 
“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ ЗУРГИЙН УРАЛДААН”
 
“Монгол Наадам-Чикаго 2022” үндэсний баяр наадмыг угтаж хүүхэд багачуудын дунд ахуй соёлоо танин мэдэх, сурталчилах зорилготой гар зургийн уралдаан зарласан. Уралдаанд амжилттай оролцсон У.Сийлэн /найман настай/, Э.Мишээл /найман настай/, У.Аззаяа / 11 настай/, О.Очирбилэгт  /13 настай/ нар амжилттай оролцлоо.
 
 
“ЧИКАГО ОПЕН 2022” ТЭМЦЭЭН
 
Наадмын хүрээнд зохион явуулсан шатрын “Chicago Open-2022” тэмцээний 10 хүртэлх болон 14 хүртэлх насны нээлттэй төрлийн тэмцээн 2022 оны зургадугаар сарын 26-ны өдөр швейцарь системээр долоон өрөг тоглож, амжилттай болж өндөрлөсөн. Мөн 10 хүртэлх насны эрэгтэй ангилалд Хүрэлбаатарын Ананд-Очир долоон оноогоор  нэгдүгээр байр, Эрдэмдэлгэрэхийн Тэмүүн таван оноогоор хоёрдугаар байр, Энхтөрийн Дөлгөөн таван оноогоор (коэффицентын зөрүүгээр) гуравдугаар байр тус тус эзэлсэн бол эмэгтэй ангилалд Рэнцэндоржийн Энгүүн таван оноогоор нэгдүгээр байр, Загдбазарын Жасмин дөрвөн оноогоор хоёрдугаар байр, Эрдэнэбаатарын Маргад гурван оноогоор гуравдугаар байр тус тус эзэллээ.
 
ШАТРЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ТЭМЦЭЭНД
 
“Монгол Наадам-Чикаго 2022” хүрээнд зохион байгуулагдсан “Chicago Open-2022” шатрын насанд хүрэгчдийн А ангиллын нээлттэй төрлийн тэмцээн 2022 оны долдугаар сарын 9-ний өдөр швейцарь системээр долоон өрөг тоглож, амжилттай өндөрлөлөө. Тус ангилалд Батчулууны Ариунболд долоон оноогоор Тэргүүн байр эзэлж, Оюун-Эрдэнийн Амартүвшин 5,5 оноогоор Дэд байр, Дандарын Цогбадрах таван оноогоор Гутгаар байр тус тус эзэллээ.
 
 
“НААДАМ ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ”
 
Чикаго хотод анх удаа зохиогдож буй “НААДАМ” хөгжмийн Фестивальд Америк, Монголын 30 гаруй уран бүтээлчид оролцлоо. “НААДАМ ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ”-г долдугаар сарын 10-нд амжилттай зохион байгуулсан байна. Чикаго хотод ажиллаж амьдарч буй Соёмбо хамтлагийн санаачилгаар наадмын хүрээнд зохион байгуулсан хөгжмийн наадамд Монголоос “Айзам” хамтлаг, Сан-Франциско хотоос Цадиг хамтлаг, Чикаго хотод ажиллаж амьдарч буй BX, Мэх захгүй, Child of Vision гэх мэт хоёр улсын уран бүтээлчид оролцлоо.
 
ФОТО: