Аймгийн цолтон Улсын баяр наадамд анх удаа ам авлаа

Аймгийн цолтон Улсын баяр наадамд анх удаа ам авлаа

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна.

Энэ жилийн бөхийн барилдаанд аймгийн цолтон ам авсан анхны тохиолдол боллоо. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат аймгийн хурц арслан Э.Даваажаргал Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат аймгийн заан Б.Баянсүхийг амлан барилдахаар болсон байна. Дахин дуулгахад, аймгийн цолтон Улсын баяр наадмаар ам авсан анхны тохиолдол болж байна.