Хүй долоод соёолон насны морьдын уралдаан болсонтой холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас Хүй долоо руу салдаг уулзвараас хойд чиглэл рүү 61-ийн гарам хүртэл нэг чиглэлийн зохион байгуулалтад оруулаад байна. Одоо Хүй долоод зогсоолууд 90-100 хувь дүүргэлттэй болоод байгаа юм байна. Мөн соёолон морь гарааны зурхай руу хөдөлжээ. Эдгээр тээврийн хэрэгслийг буцааж Улаанбаатар руу чиглэх үед хойноосоо урагшаа нэг чигийн хөдөлгөөнд оруулна гэж ТЦА-наас мэдээллээ.