СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 19 настай эмэгтэй усанд осолдож нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 19 настай эмэгтэй усанд осолдож нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000-н машины захын зүүн урд талд байрлах Туул голын салаа тогтоол усанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дөрвөн хүн орж байгаад нэг эмэгтэй живсэн гэх дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.

Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан очиж тус голд 2 удаагийн шумбалт хийж, 5 метрийн гүнээс Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Э /19 настай, эмэгтэй/-ийн цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.