СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг завь нь хөмөрч 35 настай эрэгтэй амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийлдэг завь нь хөмөрч 35 настай эрэгтэй амь насаа алджээ

Өгийн нуурт хийлдэг завьтай ороод завь нь хөмөрч, 35 настай эрэгтэй амь насаа алджээ. 

Тодруулбал, Архангай аймаг, Өгийнуур сум Орхон багийн “Урд мэргэн ташаагэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 135 км, сумын төвөөс зүүн зүгт 35 км/-т Өгийнуур руу 18:00 цагийн орчим 1 хүн хийлдэг завьтай ороод завь нь хөмөрч живсэн тухай дуудлагыг 19:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 7 км замыг туулан явах замд тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч осолдсон иргэн Э /35 настай, эрэгтэй/-ын цогцос нуурын мандал дээр хөвж гарч ирснийг 19:50 цагт эрэг дээр гаргасан тухай 19:55 цагт мэдээлснээр бүлгийг буцаасан.