ФОТО: “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэрэг, техникийн парад боллоо

ФОТО: “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэрэг, техникийн парад боллоо

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслол, хүндэтгэлийн парад өнөөдөр /2022.07.10/ ёслол төгөлдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. 

Уг Цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нар болон албаны болон зочид төлөөлөгчид,  ЗХЖШ, ХЗЦК, АЦК, ТХЦК, ҮБХИС, ХХЕГ, ДЦ, ОБЕГ, ЦЕГ, ТТХГ, ШШГЕГ, Дотоод хэргийн Их сургуулийн удирдлага, бие бүрэлдэхүүн, Төрийн хүндэт харуул, ахмад дайчид, нийслэлийн ард иргэд оролцсон байна.