LIVE: Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэлж байна

LIVE: Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэлж байна

Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн , Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр, Монгол Улсын Төрийн далбааны өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал яг одоо Төв талбай дээр эхэллээ.

Цэргийн ёслол хүндэтгэлийн энэхүү ажиллагаанд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын бусад гишүүд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл, Зэвсэгт хүчний төлөөлөл, ахмад дайчид, ард иргэд оролцож байна.