Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр хулгана өдөр

Аргын тооллын 7 сарын 10, Адъяа гараг. Билгийн тооллын 11, Онгоц одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.