Утасны төлбөр, бага хэмжээтэй зээлээ төлөөгүй иргэдийг Зээлийн мэдээллийн санд "харагдуулахгүй" байх шийдвэрийг гаргажээ

Утасны төлбөр, бага хэмжээтэй зээлээ төлөөгүй иргэдийг Зээлийн мэдээллийн санд "харагдуулахгүй" байх шийдвэрийг гаргажээ

Монголбанк Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд орж, авсан зээл нь хэвийнээс бусад ангилалд орсон

50 мянга гаруй иргэн, ААН-ийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд харагдуулахгүй байх тохируулгыг хийснээ мэдэгдлээ.

Үүнээс гадна, цаашид Монголбанкны Зээлийн мэдээллийн санд үүрэн холбооны үйлчилгээ, үүрэн холбооны оператор компаниудын гурвалсан үйлчилгээний (IPTV, интернэт, суурин утас) төлбөрийн мэдээлэл нийлүүлэхийг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр нэгж зээлээр аваад төлөөгүй, төлбөрийн цөөхөн үлдэгдэлтэй ч хар жагсаалтад оруулдаг байдал үгүй болж, иргэдийн нуруу хэсэгтээ тэнийхээр болж байна. Энэ мэт мэдрэмжтэй шийдвэр 50 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжийг өндийхөд ихээхэн дэм тус болох биз ээ.