Найман настай хүүхэд мориноос унаж нас барсан хэрэг Дорнод аймагт гарчээ

Найман настай хүүхэд мориноос унаж нас барсан хэрэг Дорнод аймагт гарчээ

Дааганы уралдаанд унаачаар оролцсон найман настай хүү мориноосоо унаж нас баржээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын наадам энэ сарын 8 /2022.07.08/-ны өдөр болсон байна. Харин энэ үеэр дааганы уралдаанд унаачаар оролцсон найман настай хүү мориноосоо унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Мөн морины уралдааны үеэр хоёр хүүхэд гэмтжээ. Тус хэргийг Дорнод аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.