ЮНЕСКО-ын Ерөнхий захирал Одри Азулей Монголд айлчилна

ЮНЕСКО-ын Ерөнхий захирал Одри Азулей Монголд айлчилна

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Ерөнхий захирал Одри Азулей 2022 оны 7 дугаар сарын 10-14-нд манай улсад ажлын айлчлал хийнэ.

Тэрбээр  Монгол Улс ЮНЕСКО-ын гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар айлчилж буй юм. Айлчлалаар Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд 2022-2029 онд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, тус санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.