Шинзо Абэ нас барсан явдалд Монгол Улсын иргэд эмгэнэл илэрхийлж, Японы ЭСЯ-ны гадна цэцэг өргөж байна

Шинзо Абэ нас барсан явдалд Монгол Улсын иргэд эмгэнэл илэрхийлж, Японы ЭСЯ-ны гадна цэцэг өргөж байна

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ өчигдөр /2022.07.08/ орон нутгийн цагаар 11:30 цаг орчимд Нара мужийн Нара хотод сонгуулийн компанит ажилд дэмжигчээр оролцож явахдаа халдлагад өртөж, амиа алдсан.

Түүнийг нас барсан явдалд дэлхийн удирдагчид гашуудан эмгэнэж сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Мөн манай улсын иргэд ч гашуудаж, түүний Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулсныг энэ өдрүүдэд дурсан санаж байна. Үүнтэй холбоотойгоор зарим иргэд өнөөдөр /2022.07.09 /Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамны гадна цэцэг өргөж, эмгэнэл илэрхийлж эхэлжээ.  Уг үйл явдлыг бид эргэн мэдээлэх болно.