"Монгол түмний сонголтыг чин сэтгэлээсээ дэмждэг удирдагч байв" гэж Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийлжээ

"Монгол түмний сонголтыг чин сэтгэлээсээ дэмждэг удирдагч байв" гэж Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийлжээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр /2022.07.08/ Нара хотын ойролцоо сонгуулийн сурталчилгаанд оролцож, үг хэлж байхдаа бусдад буудуулж нас барсан тухай олон нийтийн NHK телевиз мэдээлсэн. 

Шинзо Абэ нь Японы Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа манай улсад олон удаа айлчилж, манай улсад элэгтэй нэгэн байсан гэдэг. Магадгүй тэрээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамгийн их уулзсан нэгэн ч байх талтай. 

Тэгвэл Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа эмэгнэл илэрхийлжээ. Тэрээр, “Гүнээ харамсаж байна. Дэлхийн хамтын нийгэмлэгийн гүн  хүндэтгэл хүлээсэн, Монгол түмний чөлөөт сонголтыг чин сэтгэлээсээ дэмждэг удирдагч байв. Шинзо Абэ түүний гэгээн дүр, бүс нутаг, улс орны харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр үеийн үед дурсагдах болно” гэжээ.