"Монголын үнэнч найз Шинзо Абэ таалал төгссөнд гүнээ харамсаж байна" гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ

"Монголын үнэнч найз Шинзо Абэ таалал төгссөнд гүнээ харамсаж байна" гэж Л.Оюун-Эрдэнэ мэдэгджээ

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ өнөөдөр /2022.07.08/ Нара хотын ойролцоо сонгуулийн сурталчилгаанд оролцож, үг хэлж байхдаа бусдад буудуулж нас барсан тухай олон нийтийн NHK телевиз мэдээллээ. 

Шинзо Абэ нь Японы Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа манай улсад олон удаа айлчилж, “Монгол, Японы түншлэлийн гэрээ” зэргийг байгуулсан манай улсад элэгтэй нэгэн байсан юм.

Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн твиттер хуудастаа эмэгнэл илэрхийлжээ. Тэрээр, “Монголын үнэнч найз Шинзо Абэ  таалал төгссөнд гүнээ эмгэнэл илэрхийлж, харамсаж байна. Энэ хүнд хэцүү цаг үед бидний бодол санаа, залбирал түүний гэр бүл, ойр дотны хүмүүс, Японы ард түмэнтэй хамт байна” гэжээ.