УИХ-ын гишүүн, яруу найрагч Г.Мөнхцэцэгт МУСГЗ цол хүртээлээ

УИХ-ын гишүүн, яруу найрагч Г.Мөнхцэцэгт МУСГЗ цол хүртээлээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнаж байгаа билээ. 

Тэгвэл УИХ-ын гишүүн, яруу найрагч Г.Мөнхцэцэгт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээжээ. Түүний товч намтарыг танилцуулж байна. 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1991 онд Дорноговь аймгийн 1 дүгээр дунд сургууль

1995 онд Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр, бакалавр

2013 онд Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийг хэл шинжлэлийн магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1995-1998 онд “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч

1999-2000 онд “Зууны мэдээ” сонинд албаны дарга

2000-2004 онд “Нью Майнд” ХХК-д хэвлэл мэдээллийн ажилтан

2004-2009 онд “Нью Майнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал

2009-2016 онд Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал

2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

2008 онд Соёлын тэргүүний ажилтан

2009 ондАлтан гадас одон