Үндэсний Их баяр наадмын хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт явагдаж байна

Үндэсний Их баяр наадмын хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт явагдаж байна

Үндэсний Их баяр наадмын хурдан морины хүүхдийн бүртгэл Хүй долоон худагт үргэлжилж байна. Хүүхдүүдийг 10-ыг дуустал бүртгэх юм.

Мөн Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 7 дугаар сарын 7-9-нд 10.00-19.00 цагийн хооронд Бөхийн өргөөнд бүртгэж байна. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм. Харин хүүхдийн барилдаанд барилдах бөхчүүдийг мөн 7-9-нд 10-19 цагийн хооронд Монголын Хүүхдийн ордонд бүртгэж байна. Хүүхдийн барилдаанд 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд барилдана. Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөртэй зэрэг шаардлагатай.