Наадмын өдрүүдэд банкнууд 5 саяас дээш дүнтэй гүйлгээг зогсооно

Наадмын өдрүүдэд банкнууд 5 саяас дээш дүнтэй гүйлгээг зогсооно

Үндэсний их баяр наадмаар орон даяар олон хоног амрах болсонтой холбоотойгоор банк хоорондын төлбөр тооцооны их дүнт төлбөрийн систем 2022 оны долдугаар сарын 8-ны өдрийн 16:15 цагаас 2022 оны долдугаар сарын 17-ны өдрийг дуустал түр хугацаанд зогсоно. 

Иймд дээрх хугацаанд хийсэн 5 сая төгрөгөөс дээш дүнтэй банк хоорондын гүйлгээ долдугаар сарын 18-ны 09:15 минутаас эхлэн шилжүүлэх боломжтой болохыг банкууд мэдэгдэж байна.

Харин банк хооронд бага буюу 5 сая төгрөгөөс доош дүнгээр, мөн банк дотор шилжүүлэх тохиолдолд төлбөр тооцоо хэвийн хийгдэх аж.