СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын газраар үйлчлүүлж байсан иргэдийн гар утсыг хулгайлжээ /ВИДЕО/

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын газраар үйлчлүүлж байсан иргэдийн гар утсыг хулгайлжээ /ВИДЕО/

Цагдаагийн байгууллагад долдугаар сарын 5-ны өдрийн 12 цагийн үед Налайх дүүргийн зургадугаар хороонд “Амралтын газраас гар утаснууд алдлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс шалгахад тус амралтын газраар үйлчлүүлж байсан иргэдийн "Samsung" болон "Iphone" загварын дөрвөн ширхэг гар утсыг 19 настай, эрэгтэй “Т”, “У” нар хулгайлан авсаныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэд та бүхэн аялал зугаалгаар явж амралтын газар амарч байгаа үедээ аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйл, гар утсаа сонор сэрэмжтэй авч явахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ВИДЕО: