СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Нийслэлийн суурьшлын бүсүүдэд хортой, хоргүй могой үерийн усаар дамжин орж ирж байна"

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Нийслэлийн суурьшлын бүсүүдэд хортой, хоргүй могой үерийн усаар дамжин орж ирж байна"

Могойд хатгуулахаас сэргийлэхийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /НЭМҮТ/-өөс зөвлөлөө. 

Энэ тухай НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны ажилтан Г.Сэлэнгэ  "Могойд хатгуулах тохиолдол гарч байна. Нийслэлийн суурьшлын бүсүүдэд хортой, хоргүй могой үерийн усаар дамжиж орж ирэх тохиолдол гарч байгаа. Тиймээс могойтой таарвал хатгуулахаас сэргийлэх талаар мэдлэг мэдээлэлтэй байж, хүүхдүүддээ зөвлөж байхыг сануулж байна.

Могойтой таарсан тохиолдолд гар, хуруу, хөлөөрөө оролдохгүй байх ёстой бөгөөд өвс, хад, асгатай газраар явахдаа түрийтэй гутал, тод өнгийн хувцас өмсөх хэрэгтэй.

Түүнчлэн могойд хатгуулсан хүнийг хөдөлгөөнгүй байлгаж, хатгуулсан хэсгийг чанга боож, яаралтай эмнэлгийн тусламж дуудахыг сануулж байна. Бид өөрсдөө анхаарал болгоомжтой байж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлбэл болзошгүй осол гэмтлээс бүрэн сэргийлэх боломжтой” гэлээ.