Б.Шаравын алдарт бүтээл ”Монголын нэг өдөр” тусгай үзэсгэлэн маргааш нээгдэнэ

Б.Шаравын алдарт бүтээл ”Монголын нэг өдөр” тусгай үзэсгэлэн маргааш нээгдэнэ

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс Б.Шаравын алдарт бүтээл ”Монголын нэг өдөр” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ.

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадамд зориулсан тус үзэсгэлэн монгол өв соёлоо өвлүүлэн үлдээх, хүүхэд залуус хойч үедээ таниулан сурталчлах, үзмэр бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилготой.

Үзэсгэлэнд 1995 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэгдсэн олноо Марзан хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлийг эх хувиар нь дэглэх юм.