Жүжигчин Ш.Доржсүрэнд МУГЖ цол хүртээв

Жүжигчин Ш.Доржсүрэнд МУГЖ цол хүртээв

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.07.07/ төрийн дээд одон медаль гардуулж байна.

Энэ үеэр Соёл, урлагийн салбарт 20 гаруй жилийн хөдөлмөр, бүтээлээ зориулахдаа 20 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, 10 гаруй уран сайхны кино найруулан, телевизийн олон цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн хүртээл болгосон хийгээд залуу боловсон хүчнийг бэлтгэх, сургаж дадлагажуулахад оруулсан хичээл зүтгэл, тайз, дэлгэц, драмын урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн жүжигчин, “ДОЗ энтертайнмент”-ийн захирал Шадавын Доржсүрэнд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ. 

ҮЗЭХ: