Зурхайч Л.Тэрбиш нарт Ардын багш цол хүртээлээ

Зурхайч Л.Тэрбиш нарт Ардын багш цол хүртээлээ

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.07.07/ төрийн дээд одон медаль гардуулж байна.

Энэ хүрээнд АРДЫН БАГШ ЦОЛЫГ:

  • Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн зөвлөх, доктор, профессор, Гавьяат багш Пунцагийн Санжид;
  • Зурхайч, Шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Лхасрангийн Тэрбиш нарт хүртээлээ.