Автотээврийн Үндэсний Төв засвар үйлчилгээний улмаас өнөөдөр /2022.07.06/ бүх үйл ажиллагаагаа түр зогсоож буйгаа мэдэгдлээ.
Тодруулбал, Үндэсний дата төв дээр төлөвлөгөөт засвар хийгдэх тул хэсэг хугацаанд лавлах утас 1900-1234, зорчигч тээврийн тасалбар бичих, тээврийн нэгдсэн систем, техникийн хяналтын үзлэг болон тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй болжээ.