Төв аймаг, Сэргэлэн сум, Хайрхан багийн “Ногоон дов” гэдэг газар ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага долдугаар сарын 5-ны өдрийн 02:40 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 60 км замыг туулан 04:30 цагт очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ш-ын “Норд бенз-ND4250” загварын ачааны автомашин, Өмнөговь аймгийн аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Рав-4” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан нэг том хүн автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байжээ. Улмаар цогцсыг гаргаж, Сэргэлэн сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ