Их Британийн The Guardian.com сайт “Зүүн хойд Ази дахь ардчиллын шахагдсан цэг болсон Монгол Улс барууны эсрэг хамтын ажиллагааны "гурвалжин" байгуулах гэсэн авторитар хөршүүд болох Орос, Хятадын шахалтанд дахин орж байна” гэсэн мэдээллийг нийтэлж, Соёлын сайд Ч.Номингийн байр суурийг онцолжээ.
Тус мэдээлэлд, Соёлын сайд Ч.Номингийн хэлснээр, “Монгол Улс төвийг сахих замыг тууштай баримталж, эдийн засгаа төрөлжүүлж, өвөрмөц соёлоо хадгалан, тусгаар тогтнолоо хадгалан үлдээж байна” гэжээ.
Мөн 1990 он хүртэл Зөвлөлт холбоот улс /ЗХУ/-ын дагуул улс байсан, зэс, нүүрсний экспортын хувьд Хятадаас ихээхэн хамааралтай Монгол Улс энэ цаг үед болгоомжтой алхах хэрэгтэй болжээ. Францаас гурав дахин том газар нутагтай боловч ердөө 3,5 сая хүн амтай, тэдний тал хувь нь нийслэл Улаанбаатарт амьдардаг. Одоогоор НҮБ-ын Орос, Украины талаарх санал хураалтад “түдгэлзсэн” байр суурь илэрхийлж, бултсаар байна.
Гэвч тус улсын эрх баригч Монгол Ардын нам /МАН/-ыг ОХУ-ын хамгийн том нам болох Нэгдсэн Орос намын мэдээлэлдээ оролцуулж Оросын тал “дайныг дэмжиж байна” гэж тайлбарладаг. Энэ бүхэн нь бага насныхаа дөрвөн жилийг Монголын Эрдэнэт хотод Зөвлөлтийн уул уурхайн мэргэжилтний хүүгийн хувиар өнгөрүүлсэн Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн урмыг хугалсан нь дамжиггүй.
Харин энэ талаар Ч.Номин сайд, “Түдгэлзсэн санал өгсөн нь манай улс геополитикийн байршлаас шалтгаалж гаргасан шийдвэр. Бид хоёр хөрштэйгээ эрүүл харилцаатай ч, бусад улстай олон тулгуурт харилцааг хөгжүүлэх боломжийг олгодог гуравдагч хөршийн бодлоготой. Бид байгаа газартаа амьд үлдэж, бидний бүрэн эрхт байдлыг хөршүүд маань хүндэтгэсээр ирсэн. Гэхдээ ардчилал бол биднийг цааш хөгжүүлэх түлхэц” гэж хэлсэн. Гэсэн хэдий ч дайн үргэлжилсээр байвал Монголын улс төрийн чиг баримжаа дахин хөндөгдөж магадгүй. Ялангуяа Хятад, Орос хоёр барууны эсрэг эвслийг байгуулж чадвал Монгол хоёр хүчирхэг хөршөөсөө бие даан тоглоход хэцүү болно” гэжээ. Нийтлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.