АНУ-ын нууцаас гарсан тагнуулын мэдээлэлд, ОХУ-ын Украин руу довтолсон ажиллагаа нь Украины далайн боомтуудын бүх худалдааг үр дүнтэй зогсоож, Украины экспортын чухал түүхий эдийг тасалж, дэлхийн хүнсний хямралд өртөх эрсдэлтэй байна” гэжээ.
Тодруулбал, ОХУ хэдэн сарын хугацаанд Хар тэнгисийн хойд гуравны нэг хэсэгт “үр дүнтэй бүслэлт” тогтоосон. Энэ нь мөргөлдөөн эхэлсний дараа Хар тэнгис, Азовын тэнгис дахь боомтууд руу чиглэсэн худалдааны урсгал бараг бүхэлдээ буурч байгааг харуулж байна. Украины далайн экспорт нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд амин чухал учир Оросын үйл ажиллагааны үр нөлөөг дутуу үнэлж болохгүй” гэжээ.
Учир нь Украин нь дэлхийн улаан буудайн экспортын 10 орчим хувийг хангадаг бөгөөд үүний дийлэнх нь Хар тэнгисийн боомтуудаас гардаг байна. Цаашлаад Украин дэлхийн эрдэнэ шишийн дөрөв дахь, улаан буудайн тав дахь том экспортлогч ажээ. Иймд өнгөрсөн долоо хоногт АНУ болон барууны орнууд Украинаас үр тариа тээвэрлэх замыг хэрхэн аюулгүй болгох талаар хэлэлцсэн талаар CNN агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: CNN