Д.Сарангэрэл: Монголд эмчлэгдэх боломжгүй, зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлж буй хүмүүст 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх ёстой /ВИДЕО/

Д.Сарангэрэл: Монголд эмчлэгдэх боломжгүй, зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлж буй хүмүүст 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх ёстой /ВИДЕО/

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нь Монголд эмчлэгдэх боломжгүй өвчнөөр шаналж, гадаадад өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүст 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх ёстой талаар ярьж буй. Тэрбээр тус хөрөнгө, санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах боломжтой хэмээгээд холбогдох тооцоо, судалгаа хийж байснаа ч хэллээ. Энэ талаар түүнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авч уншина уу. 

ВИДЕО: 

 

-ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГААР ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЭХ ХҮНИЙ ТОО НЭГ ЖИЛД 80-100 БАЙДАГ. ТЭР ХҮМҮҮСТ 100 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА-

-Таны хувьд Монголд эмчлэгдэх боломжгүй өвчнөөр өвдсөн хүмүүсийн эмчилгээний зардалд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг гаргасан. Энэ тухай манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Уг асуудлыг өнөөдөр гэнэт ярьсан юм биш. Би 2017-2020 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үедээ Монгол улсад эмчилдэггүй 39 өвчнийг 26 болтол бууруулсан. Одоо ч бууруулаад явж байгаа байх гэж итгэж байна. Ер нь хүний нөөц, тоног төхөөрөмжөө бэлдэж, туршлага сууж байж аливаа өвчнийг эх орондоо эмчилдэг болно. Гэхдээ үүнд хугацаа орно.

Гэтэл иргэд Монголд эмчлэх боломжгүй 26 өвчнийг тусч байна шүү дээ. Тэгэхээр бид яах вэ. Ийм л асуудал байна.

Миний хувьд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд тав хүртэлх сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд явж байсан. Монголд эмчлэх боломжгүй, магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагаас “Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлэх шаардлагатай” гэдэг дүгнэлт гарсан иргэдэд үзүүлдэг дэмжлэг юм. Гэтэл таван сая, 50 сая, 100, 200, 300, 400 сая төгрөг шаардлагатай иргэн олон байна шүү дээ. Тэр хүмүүст таван сая төгрөг өгөх үү 100 сая төгрөг нь ялгаатай асуудал. 400 сая төгрөг шаардлагатай иргэнд 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байхад ачааны хүнд хэсгийг авахад тусална шүү дээ. Зарим иргэд хоёрын хооронд 100 сая төгрөг өгөхөөр бүр мөсөн 500 саяыг нь өг гэж хэлж байна. Тийм боломжгүй юм. Учир нь Эрүүл мэндийн даатгалын сан хязгаарлагдмал шүү дээ.

-Та сайдаар ажиллаж байхдаа уг ажлыг санаачилж байсан гэхээр тооцоо, судалгаа хийж байсан байх. Эрүүл мэндийн даатгалын сангаас хэдэн төгрөгийг нэг жилд зарцуулахаар байсан бэ?

-Намайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Г.Баясгалан гээд хүн ажиллаж байсан юм. II эмнэлгийн захирал хийж байсан мундаг хүн шүү дээ. Аливаа асуудалд их нухацтай, тооцоо судалгаа, үндэслэлтэй ханддаг. Тухайн үед би энэ даргадаа үүрэг өгч байсан. Намайг үүрэг өгснөөс хойш Г.Баясгалан дарга маань 14 хоногийн дараа орж ирээд “Таны өгсөн үүрэг чиглэлийн дагуу судалгаа хийлээ. Нэг жилд 80-100 хүн зайлшгүй шаардлагаар гадаадад эмчилгээ хийлгэх болдог. Гэхдээ Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтын дагуу шүү. Тэгэхээр дээрх 80-100 хүнд дунджаар 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломжтой юм байна. Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын сангийн Эрсдэлийн сангаас гаргах боломжтой. Үндэсний зөвлөл журмынхаа дагуу жилд нэг удаа 30 тэрбум төгрөгийг Эрсдэлийн сан руу  гаргадаг. Тэгэхээр энэ сангаас 10 тэрбум төгрөг гаргаад дээрх хүмүүст 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж болох юм байна” гэж хэлсэн.

Тухайн үедээ би их талархалтай хүлээн авч ажил хэрэг болгох асуудлаар үүрэг өгсөн. Харамсалтай нь ковидын халдвар гарч уг ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Хоёр жилийн туршид Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг ковидод зарцуулаад таарсан. Одоо халдварын нөхцөл байдал намжсан. 

-Та уг асуудлыг байнгын хорооны хуралдааны үеэр сануулсан. Монголд эмчлүүлэх боломжгүй болсон хүмүүст дэмжлэг үзүүлэх тухай уг асуудлыг төрөөс дэмжих боломжтой талаар танд ямар нэгэн хариу хэлсэн үү?

-Бодит байдлыг харахад өдөр бүр сошиал орчинд хүүхдийнхээ амь насыг аварч өгөхийг хүссэн хүмүүсийн мэдээлэл байна. Урлагийнхан хандивын тоглолт л хийдэг болсон. Тэд хэлэхдээ “Бид төрийн өмнөөс ажлыг нь хийх ёстой юм уу. Хэрвээ Монгол улс төртэй юм бол уг асуудлыг анхаарч өгөөч” гэж байна. Өнөөдөр энэ асуудлыг анхаарч, тоож байгаа хүн алга. Монгол хүний амь дэндүү үнэгүйдэж байна. Ялангуяа хүүхдүүд минь. Өнгөрсөн мягмар гаригт Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр би санал гаргасан юм. Эх орондоо эмчлэх боломжгүй өвчнүүдийг хурдан, түргэн эмчилдэг болмоор байна. Гэхдээ эмчилдэг болохыг хүлээж дийлэхгүй хүүхэд, хүмүүс байна шүү дээ. Амьдрал нь цаг, минутаар хэмжигдэж байгаа хүмүүс.

Тэгэхээр тэр хүнийхээ жаргал зовлонг хуваалцаж амьдралын чанарыг нь уртасгах хэрэгтэй байна гэсэн. Харамсалтай нь нэг их тоож байгаа хүнгүй л байна. 

УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байсан эмэгтэй сошиал орчинд энэ талаар бичихдээ “Гадаадад эмчилгээ хийлгэхээр явж буй иргэн бүрт 100 сая төгрөг өг гэж нэг манлайлагч эмэгтэй хэлжээ” гэсэн байсан. Би тийм тэнэг зүйл ярихгүйгээ мэднэ. Итгэмжлэгдсэн эмнэлгүүдээс дүгнэлт гарчихсан зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлэх хүмүүст дэмжлэг үзүүлэх талаар хэлсэн. Эх орондоо эмчлэгдэхгүй өвчний талаар ярьж байна. Түүнээс боломжтой хөрөнгө, мөнгөтэй хүмүүст өгнө гэсэн асуудал байхгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

-ЭМДС-ИЙН ЭРСДЭЛИЙН САНД ЖИЛ БҮР ХУРИМТЛУУЛДАГ 30 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН 10 ТЭРБУМЫГ НЬ ТЭР ХҮМҮҮСТЭЭ ӨГЧИХ. МОНГОЛЫН ТӨР ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЁСТОЙ-

г ажил хэрэгжээд эхэлбэл ар, өврийн хаалга хэрэглээд мөнгө авчих вий. Манайд мөнгөний асуудал хэзээ шударга явагдаж байсан юм бэ гэх хардлагыг мөн ярьж байх шиг байна?

-Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдийн дүгнэлт их бодитой байдаг. Ар, өврийн хаалгаар хэн нэгэнд улсаас мөнгө өгүүлэх гэсэн худал, хуурмаг шийдвэр гарахгүй дээ. Бид өнгөрсөн хугацаанд олон хүнд дэмжлэг үзүүлж байсан. Гэхдээ дэмжлэг авч чадаагүй амь насаа алдсан хүүхэд мөн олон бий. Гэр бүлийн аз жаргал, элэг бүтэн амьдрал байхгүй болдог.

Энд хэлэхэд, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг хүүхдэд өгөх гэж байгаа юм биш шүү. Учир нь 0-18 хүртэлх хүүхдүүдийн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг юм. Тэр төр хариуцдаг хэсгээс өгье гэж байгаа юм. Түүнээс чиний, миний мөнгөнөөс авах гээд байгаа юм биш. Алийн болгон хандиваар хүүхдүүдээ гадаадад эмчлүүлэх юм бэ. Гэхдээ манай монголчууд сайхан сэтгэлтэй учраас хамгийн сүүлд нэг хүүхдэд 500 гаруй сая төгрөг цуглуулаад өгсөн. Төр байдаг бол энэ асуудлыг шийдэх ёстой гэж боддог, байр суурьтай байна.

-Одоо энэ боломж Эрүүл мэндийн даатгалын санд бий юу. Учир нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг ковидод, хавдрын эрт илрүүлэх аянд зарцуулна гэж байсан шүү дээ?

-Эрүүл мэндийн даатгалын сан дампуурдаг юм биш. 0-18 нас хүртэлх хүүхдүүд, шоронд ял эдэлж байгаа хүмүүс, өндөр настнуудын Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг. Харин бусад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс цалингаасаа төлөөд явж байгаа. Тэгэхээр дампуурах сан биш. Намайг сайдаар ажиллаж байх үед Эрүүл мэндийн даатгалын сан жилдээ 500-700 гаруй тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэлтэй байсан. Тэр мөнгийг ковидод зарцуулсан. Аргагүй, тооцоолж, төсөөлж байгаагүй зардал гарсан.

Тэгэхээр 500-700 тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэлийг буцааж сэргээх хэрэгтэй. Тэгвэл Үндэсний зөвлөлийн журмаар жил бүр 30 тэрбумыг эрсдэлийн санд төвлөрүүлдэг. Түүнээс 10 тэрбум төгрөгийг зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлэх мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй эх орондоо эмчлэгдэх боломжгүй хүмүүст өгье гэж байгаа юм. 

Дахин хэлэхэд, би сайдаар ажиллах үедээ 1000 орчим мэргэжилтэнг гадаадад сургасан. Үүний үр дүнд эх орондоо эмчилдэггүй 39 өвчний тоо 26 болж буурсан. Хавдар судлалын үндэсний төд элэг шилжүүлэн суулгадаг болсон гэх мэт. Одоо үүнийг илүү ахиулах шаардлагатай. Мөн тоног, төхөөрөмжөөр мөн хангаж парк шинэчлэлт хийсэн шүү дээ.

2010 оноос хойш ашигладтад ороогүй царцсан 20 эмнэлгийн ихэнхийг би сайдаар ажиллаж байхдаа ашиглалтад оруулсан.  Геронтологийн үндэсний төв, Түлэнхийн төвийн байраас бусад бүгдийг нь ашиглалтад оруулсан.  II эмнэлгийн дэргэдэх Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн ашиглалтад орох хугацаа дахин гурван жилээр сунах байсан. АШУИС-ийн дэргэдэх Монгол-Японы хамтарсан эмнэлэг бас л хүнд байдалтай байсан. Мөн Хан-Уул дүүрэг дэхь 300 ортой эмнэлэг ямар нөхцөл байдалтай байлаа. Дараа нь ковидын үеэр энэ эмнэлэг үнэхээр их хэрэг болсон. Замын-Үүд, Сайншандын эмнэлгүүдийн барилга 2010 оноос хойш гацсан байсан. Бүгдийг нь ашиглалтад оруулсан. Энэ бүгдийг хэлж буй нь уг ажлыг үргэлжлүүлэх ёстой. 

-Ярилцсанд баярлалаа. 




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө