Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун гал түймэрт гэр орон, эд хөрөнгөө алдсан болон дэмжлэг нэн шаардлагатай байгаа аймгийнхаа иргэдэд тусламж үзүүллээ.
Иргэдийн зүгээс өргөдөл хүсэлтээ өгч, судалсны үндсэн дээр нэн шаардлагатай 10 өрхийг сонгон, нөхцөл байдлыг харгалзан үзэж 5 ханатай иж бүрэн шинэ гэр хүлээлгэн өглөө. Ингэснээр тухайн өрхүүд хүндрэл бэрхшээлээ даван туулах боломж бүрдэж байна.