"GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хуралдааныг энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулжээ

"GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн этгээдэд холбогдох шүүх хуралдааныг энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулжээ

Энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "GEM MALL" худалдааны төвд эхнэрээ хутгалж, хөнөөсөн ноцтой хэрэг гарсан билээ. Улмаар тухайн гэмт хэргийг үйлдсэн Э-г яллагдагчаар татан, цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.

Улмаар дээрх хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр /09.09/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хурлыг эхлүүлсэн ч иргэдийн төлөөлөл байгаагүйн улмаас энэ сарын 17-ны 09.00 цаг хүртэл хойшлуулсан талаар хохирогчийн өмгөөлөгч мэдэгджээ.