"Украин эмэгтэйг хөнөөсөн этгээд шоронд байх ёстой байсан" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ

"Украин эмэгтэйг хөнөөсөн этгээд шоронд байх ёстой байсан" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын Хойд Каролина мужийн Шарлотт хотын галт тэргэнд Украины дүрвэгч 23 настай эмэгтэй Ирина Заруцкая бусдад хутгалуулж амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Д.Трамп байр сууриа илэрхийлжээ.

Цагдаагийн мэдээлснээр, наймдугаар сарын 22-нд Шарлотт хотын төмөр замын буудал дээр Ирина Заруцкая хутгалуулж газар дээрээ нас барсан байдаг. Харин тус хэрэгт 34 настай ДеКарлос Браун Жр гэгч сэжиглэгдэж байгаа бөгөөд өмнө нь олон удаагийн гэмт хэрэг үйлдэж байсан, сэтгэцийн асуудалтай нэгэн ажээ. 

Хотын тээврийн албанаас түгээсэн бичлэгт "Ирина Заруцкая галт тэргэнд сууж байх үед нь нэгэн эр ар талаас нь хэд хэдэн удаа хутгалж буй дүр зураг гарах" бөгөөд энэ нь олон нийтийн дунд бухимдал төрүүлээд байгаа юм. 

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн сүлжээндээ, “Би Украины дайнаас зугтаж, Америкт ирсэн үзэсгэлэнт залуу дүрвэгч бүсгүй галт тэргэнд сууж явахдаа сэтгэцийн хувьд тогтворгүй этгээдэд хэрцгийгээр хутгалуулж буй аймшигт бичлэгийг үзлээ. Гэмт этгээд өмнө нь олон гэмт хэрэгт холбогдсон, жинхэнэ мэргэжлийн гэмт хэрэгтэн байсан. Тэр хүн яагаад галт тэргэнд явж байсан юм бэ, Яагаад гудамжинд сул чөлөөтэй алхаж байсан юм бэ? Ийм төрлийн гэмт хэрэгтнүүд шоронгийн хаалганы цаана байх ёстой” гэжээ.

Эх сурвалж: BBC